Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Интермед эмнэлэг МОНГОЛ УЛСЫН 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжээр тодорлоо
Нийтэлсэн огноо: 2023-05-18

Интермед эмнэлэг МОНГОЛ УЛСЫН 2022 оны ТОП 100 аж ахуйн нэгжээр тодорлоо.

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр эрэмбэлдэг ТОП 100 жагсаалтанд  энэ жил 89-р байрт бичигджээ.
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТанхим хамтран 2022 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 2023 оны 5-р сарын 18-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа.
Улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлж, улс орны эдийн засгийг дэмжигч хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг үнэлэн дүгнэдэг энэхүү шалгаруулалтыг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан буюу ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтэд тулгуурлан гаргадаг билээ.
9 дэх жилдээ үйл ажиллагaа явуулж буй “ИНТЕРНЭЙШНЛ МЕДИКАЛ СЕНТЕР” ХХК буюу “ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ” нь Монгол Улсын “ТОП-100” аж ахуйн нэгжээр 89-д эрэмбэлэгдэж, 2 дахь жилдээ шалгарлаа.
Нийт харилцагчид, хамт олон, хамтран зүтгэгчдэдээ баяр хүргэж, амжилт хүсье!
е.
Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст