Ихэнх хүмүүс чанарыг дан ганц бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний хэрэглээтэй холбож ойлгодог. Чанар бол та бидний өдөр тутмын ажил хэрэг, бизнесийн харилцаа, тэр бүү хэл хүн хоорондын харилцаа, ахуй амьдралд ч байнга салшгүй байж байдаг ухамсрын түвшний ойлголт ажээ. Обзерв консалтинг компаний гүйцэтгэх захирал доктор Д.Отгонбатыг урьж Чанар, чанарын хувьсал, Quality 4.0 талаар түүний илтгэлийг сонсон, санал бодлоо солилцон ажлын нэгэн өглөөг эмч нар маань эрч хүчтэйгээр эхлүүллээ.
Чанар хэзээ ч тохиолдлын байдаггүй бөгөөд маш их хичээл зүтгэл, мэдлэг, хөдөлмөр, эмх цэгцтэй процессын үр дүнд бий болдог. Чанарын тухай дэлгэрэнгүй судлахыг хүсвэл түүний бичсэн “Чанарын философи” номтой танилцаарай.