Кореа Их Сургуулийн (Korea University) Анам эмнэлгийн эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Интермед эмнэлгийн эмч нартай хамтран 2023 оны 4 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үзлэг зөвлөгөө өгч ажиллалаа.
Кореа Их Сургууль болон Интермед эмнэлэг нь 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Анам эмнэлгийн Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн элэгний мэс заслын эмч Ким Донг Шиг ,Зүрхний хэм алдалтын мэс заслын эмч Юү Чол Үн
Интермед эмнэлгийн Хавдар судлалын тэргүүлэх зэргийн эмч, Хавдар судлалын клиникийн профессор, АУ-ны магистр – Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын эмч
Э. Тайванбаатар
Клиникийн профессор, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр – Зүрх судасны эмч, Ангиографийн эмч
Ч. Гэрэлтуяа нар үзлэг оношилгоо хийж ажиллалаа.