Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Маммографи шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2022-02-16

Хөхний рентген буюу маммографи шинжилгээ гэж юу вэ?

Маммографийн шинжилгээний зорилго нь хөхний хорт хавдар болон хөхний бусад эмгэгүүдийн өөрчлөлтийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх шинжилгээ юм.

Шинж тэмдэггүй эмэгтэйчүүдэд жил бүрийн скрининг маммографи хийснээр хөхний хорт хавдрыг эрт оношлон, хөхний хорт хавдраар нас барах эрсдлийг бууруулдаг.

Оношилгооны маммографийн шинжилгээг хөхний өвчний шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүдэд, скрининг маммографи болон бусад шинжилгээгээр өөрчлөлт илэрсэн эмэгтэйчүүдэд, мөн өмнөх маммографи-аар илэрсэн өөрчлөлтийг хянах шаардлагатай гэсэн эмэгтэйчүүдэд хийдэг.

Хөхний рентген зураг авахад хөх тус бүрийн зургийг стандарт 2 үндсэн байрлалд авах ба шинжилгээ 5-10 минут үргэлжилнэ.

Үндсэн давуу тал: Рентген туяаны ачаалал өчүүхэн бага.

Шинжилгээний үнэ: 65,000₮

Та хөхний рентген зураг авхуулахдаа цаг авах шаардлагагүй ба Даваа-Баасан гаригт 09:00-15:00 цагийн хооронд хийлгэх боломжтой.

Шинжилгээний өмнөх бэлтгэл

Шинжилгээнд орох өдөр хөхийг сайтар савандаж угаасан байх, үнэртэй ус, тос, энгэсэг, тальк зэргийг бүсэлхийнээс дээш цээж, мөр орчимд түрхэхгүй байх шаардлагатай. Дижитал маммографийн шинжилгээ нь маш мэдрэмтгий тул дээрх зүйлс нь зургийн хариуг буруу уншихад нөлөөлж болно. Хөхний дижитал зургийг авахдаа хөхийг сайтар шахаж зураг авдаг. Энэ үед зарим эмэгтэйчүүдэд эвгүй мэдрэмж төрж болох ч хөхийг хөдөлгөөнгүй барих, рентген туяаны тунг багасган зургийн чанарыг сайжруулах зорилготой юм. Сарын тэмдгийн мөчлөгийн дараа тус шинжилгээг хийлгэх нь шинжилгээтэй холбоотой өвдөлт, эвгүй мэдрэмжийг бууруулна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+