Зүрхний титэм судасны эмгэг нь судас хатууран, нарийсал үүсч, зүрхний булчинд хүчилтөрөгч дутагдан, эмнэлзүйд амьсгаадах шинжээр илэрдэг. Үндсэн хүндрэл нь зүрхний шигдээс, аминд аюултай хэм алдагдал, зүрхний дутагдал, зүрх гэнэт зогсолтоор хүндэрдэг эмгэг юм.
Энэхүү эмгэг нь нас дагаж үүсдэг. Ихэвчлэн настай хүмүүс судас хатуурах эмгэгээр өвчилдөг. Хүйсийн хувьд эрэгтэйчүүд нь 40 наснаас, эмэгтэйчүүд 50 наснаас гэж үздэг. Тэгэхээр эрэгтэй хүн 40 наснаас биеийн жингээ барихыг зөвлөдөг. Таргалалттай, тамхи татдаг, 40 настай эрэгтэй хүн бол зүрх судасны өвчний эрсдэлүүд байна гэж үзэн, өвдөхийг нь хүлээлгүй өөрсдөө анхаарах хэрэгтэй.
Үндсэн зовуур нь амьсгаадах, цээжээр өвдөх, зүрх дэлсэх шинжээр эхэлдэг. Монголчуудын багагүй хувьд нь шинж тэмдэггүй, өөрт нь ямар ч зовуургүй хэлбэрээр илэрдэг.
Тиймээс урьдчилан сэргийлэх журмаар эрт оношилж, эмчлүүлэх нь оновчтой арга төдийгүй зүрхний титэм судасны хүндрэл, нас баралтаас сэргийлэх боломжтой.
Тайван үеийн болон ачаалалтай зүрхний бичлэгээр далд байгаа эмгэгийг илрүүлнэ. Мөн зүрхний хэт авиан шинжилгээ, компьютер томографи, титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ хийлгэж болно.
Мэдээллийн ажилтан: 7701-1111