Өндөр эрсдэлтэй, анагаах ухааны дэвшилтэт технологийг Монгол улсд нутагшуулах, дурангийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн ДУРАНГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ХИЙХ ТАЙВШРУУЛАЛТ, ӨВДӨЛТ НАМДААЛТ-ын сургалтыг 2013 оноос жил бүрийн хавар төрөлжсөн мэргэжлийн эмч, сувилагч нарт зохион байгуулж ирсэн. Монголын гастроэнтерологийн холбоо, Монголын хоол боловсруулах дурангийн нийгэмлэг, Монголын мэдээгүйжүүлэгийн эмч нарын нийгэмлэг, Интермед эмнэлгийн гастроэнтеролог болон мэдээгүйжүүлэгийн тасаг хамтран, “ДУРАНГИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ҮЕД ХИЙХ ТАЙВШРУУЛАЛТ, ӨВДӨЛТ НАМДААЛТ ” сэдэвт танхим болон цахим хосолсон 10 дах удаагийн сургалтаа 2022.04.24-ний өдөр амжилттай зохион байгуулав.
Сургалтанд нийт 155 оролцогч хамрагдсан бөгөөд танхимаар 45, цахим zoom 110 оролцогчтой, гастроэнтерологи, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээ, дотрын 124 эмч, дурангийн 31 сувилагч, 10 аймгийн 19 эмч, мэргэжилтэн оролцсон. Амилуулах суурь тусламжийн /BLS/ сургалтанд 13 эмч, сувилагч хамрагдан, Америкийн зүрхний нийгэмлэгийн гэрчилгээ авлаа. Сургалтын ивээн тэтгэгч байгууллагаар Хайтан аривжих ХХК хамтран ажиллалаа.