ИНТЕРМЕД ЭМНЭЛГИЙН
ЛОЯЛТИ ХӨТӨЛБӨР
Хөтөлбөрийн нөхцөл
Хувь хүн:
- Интермед эмнэлгээс тусламж үйлчилгээ авч 5 сая болон түүнээс дээш төгрөг төлсөн;
- Интермед эмнэлэгт төрсөн эх ; (Төрөлтийн багцанд хөнгөлөлт эдлэнэ)
- Интермед эмнэлэгт төрсөн хүүхэд; (Төрсөн цагаас 3 нас хүртэлх)
Хувь хүнд хөнгөлөлтийн хэмжээ:
Хувь хүний төлсөн төлбөрийн хэмжээ | Хөнгөлөлт |
5-10 сая төгрөг | 3% |
10-15 сая төгрөг | 5% |
15-20 сая төгрөг | 6% |
20-30 сая төгрөг | 7% |
30-40 сая төгрөг | 8% |
40-50 сая төгрөг | 9% |
50 саяас дээш төгрөг | 10% |
Гэр бүл: (эхнэр/нөхөр, 0-18 насны хүүхэд)
- Гэр бүлд: Эхнэр, нөхөр 0-18 насны хүүхэд хамаарах бөгөөд эмнэлгийн бүртгэлийн системд (HIS) бүртгэлтэй байна.
- Гэр бүлийн гишүүн тус бүрийн төлбөрийн нийлбэр 15 сая хүрэхэд тухайн гэр бүлийг лоялти хөтөлбөрт хамруулж , гишүүн тус бүрийг лоялти хөтөлбөрт хамруулна;
Гэр бүлд хөнгөлөлтийн хэмжээ;
Гэр бүлийн гишүүдийн нийт төлсөн төлбөрийн хэмжээ | Хөнгөлөлт |
15 сая төгрөг | 3% |
15-20 сая төгрөг | 6% |
20-30 сая төгрөг | 7% |
30-40 сая төгрөг | 8% |
40-50 сая төгрөг | 9% |
50 саяас дээш төгрөг | 10% |
- Интермед эмнэлэгт төрсөн хүүхэд 3 нас хүртэлх хугацаанд доорх зааснаас бусад үйлчилгээнд 10%-ийн хөнгөлөлтөнд хамрагдана.
-
- Вакцин
- Ковид 19-тэй холбоотой оношлогоо, шинжилгээ
Интермед эмнэлэгт төрсөн эх давтан төрөх тохиолдолд төрөлтийн багцанд дараах хөнгөлөлтөнд хамрагдана.
Төрөлтийн давтамж | Хөнгөлөлт |
2 дахь төрөлт | 20% |
3 дахь төрөлт | 30% |
4 дэх төрөлт | 40% |
5 дахь болон түүнээс дээш төрөлт | 50% |