Интермед эмнэлгийн Лаборатори, Сувилахуйн баг 2021 оны 05-р сарын 14-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд очиж, Энержи ресурс компанийн 250 орчим ажилтанд Ковид-19 коронавируст халдварын дархлаа тогтоцын шинжилгээг ажлын байран дээр нь амжилттай хийлээ.
Ажилтан бүрийнхээ эрүүл мэндэд онцгой анхааран ажилладаг Энержи ресурс компанийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье!