Эрүүл мэндийн даатгалтай иргэн та элэгний В,С вирусийн илрүүлгийг харъяа сум дүүргийн нэгдсэн эмнэлэгт хийлгэж, эерэг гарсан тохиолдолд ЭМД-ын 100% хөнгөлөлтөөр Интермед эмнэлэгт вирусийн идэвхжил тоолуулах шинжилгээг хийлгэх боломжтой.
Шинжилгээг хийлгэхдээ анхаарах зүйлс:
- ЭМД-ын төлбөрөө төлсөн Монгол Улсын 15-65 насны иргэн байх
- Өөрийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвд бүртгүүлсэн байх
Цагийн хуваарь:
- Мягмар, Лхагва гарагт 08:00-17:00, Пүрэв гарагт 08:00-10:00 цагт шинжилгээг авах ба хариуг Баасан гарагийн 08:00-17:00 цагийн хооронд олгоно.
Утас: 7701 1111
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Богдын музейн баруун талд 4 давхар саарал барилга