Хөхний багц шинжилгээнд ямар үйлчилгээ багтах вэ?
Хөхний маммографи болон хөхний ЭХО шинжилгээ багтах бөгөөд үнэ 120,000₮
Хөхний эхо шинжилгээ гэж юу вэ?
Хөхний эхо шинжилгээг хөхний рентген шинжилгээтэй хамтад нь хийлгэх нь өндөр үр дүнтэй байдаг. Учир нь хавдрын эрт илрүүлгийн үед зөвxөн хөхний рентген шинжилгээг дангаар хийлгэх нь хөхний хорт хавдрын 50%-ийг л илрүүлдэг байна.
Давуу тал:
- Дууны долгион ашиглан ямар нэг өвдөлтгүй хийгддэг
- Хөхөнд цацраг туяа болон даралт үзүүлэхгүй
- Богино хугацаанд буюу 15 минут орчим үргэлжилнэ.
Хөхний рентген буюу маммографи шинжилгээ гэж юу вэ?
Маммографийн шинжилгээний зорилго нь хөхний хорт хавдар болон хөхний бусад эмгэгүүдийн өөрчлөлтийг илрүүлэх, тодорхойлох, үнэлэх шинжилгээ юм.
Шинж тэмдэггүй эмэгтэйчүүдэд жил бүрийн скрининг маммографи хийснээр хөхний хорт хавдрыг эрт оношлон, хөхний хорт хавдраар нас барах эрсдлийг бууруулдаг.
Оношилгооны маммографийн шинжилгээг хөхний өвчний шинж тэмдэг илэрсэн эмэгтэйчүүдэд, скрининг маммографи болон бусад шинжилгээгээр өөрчлөлт илэрсэн эмэгтэйчүүдэд, мөн өмнөх маммографи-аар илэрсэн өөрчлөлтийг хянах шаардлагатай гэсэн эмэгтэйчүүдэд хийдэг.
Хөхний багц шинжилгээний бэлтгэл
Шинжилгээ өгөхөөр ирэхдээ хөх, суга хэсэгт тос, тальк болон бусад гоо сайхны бүтээгдэхүүн xэрэглээгүй байна.
Мэдээллийн ажилтан: 7701-1111