Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

MRI шинжилгээний тухай зөвлөмж
Нийтэлсэн огноо: 2021-02-18

MRI шинжилгээ гэж юу вэ?

MRI шинжилгээ нь эмчид үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн талаарх нэн шаардлагатай үнэ цэнэтэй мэдээллийг гарган өгдөг нэг төрлийн оношилгооны арга юм. Энэ шинжилгээ нь эсийн төвшинд гарсан өөрчлөлтөөс үүссэн хүний биеийн өөрийн соронзон чанарын хэлбийлтийг бүртгэж зураг болгон хувиргадаг технологид суурилдаг. Иймээс өвчин, эмгэг нь рентген болон компьютер томографын шинжилгээгээр илрэхгүй тохиолдолд MRI шинжилгээг ашигладаг.

Металл эд зүйлс болон MRI шинжилгээ

MRI шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон бий болгодог тул металл эд зүйлсийг MRI аппарат байрласан өрөөнд ойртуулахыг хориглодог. Иймээс үйлчлүүлэгч нь шинжилгээ хийлгэхээс өмнө өөрийн биедээ зүүсэн үнэт эдлэл, металл эд зүйлсээ тайлж үлдээх шаардлагатай байдаг. Хэрэв үйлчлүүлэгч нь:

  • Зүрхний электрон төхөөрөмж эсхүл метал хавхлаг суулгасан
  • Хиймэл үе, ясны төмөр хадаас эсвэл суулгацтай
  • Биедээ сум эсвэл металлын хэлтэрхийтэй
  • Мэс заслаар тавигдсан судасны болон эд, эрхтний хавчаартай бол энэ шинжилгээнд орж огт болохгүй тул эмчдээ заавал энэ талаар мэдэгдэх ёстой байдаг. Эмч энэ тохиолдолд өөр шинжилгээг хийлгэх шийдвэр гаргана.

MRI шинжилгээ хэр удаан үргэлжлэх вэ?

Биеийн аль хэсэгт шинжилгээ хийхээс хамаараад ихэнх MRI шинжилгээ 20-45 минут үргэлжилдэг.

Үйлчлүүлэгчдэд өгөх зөвлөмж

  • Аль болох өөртөө эвтэйхэн, цахилгаан эсвэл метал түгжээгүй хувцас өмсөх
  • Шинжилгээнд орох өдрөө үнэт эдлэл зүйхээс аль болох зайлсхийх
  • Шинжилгээнд орохоос өмнө хүлээн авсан зааварчилгааг нэг бүрчлэн мөрдөх

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+