Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Витамин Д гэж юу вэ?
Нийтэлсэн огноо: 2020-04-15

Витамин Д гэж юу вэ?

Витамин Д нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай тосонд уусдаг аминдэм юм. Витамин Д нь кальцийн шимэгдэлт болон яс, булчингийн хэвийн үйл ажиллагаа, дархлаа тогтолцоонд чухал нөлөөтэй байдаг.

Витамин Д-г хэрхэн авах вэ?

  • Нарны хэт ягаан туяаны үйлчлэлээр
  • Хоол хүнсээр буюу сүү, цагаан идээ, өндөг, далайн гаралтай бүтээгдэхүүн түлхүү хэрэглэснээр
  • Хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс авч болно.

Витамин Д-ийн дутагдалд орох эрсдэлтэй бүлгүүд:

  • Хөхний сүүгээр хооллодог нярай: 1 литр хөхний сүүнд 15-50 ОУН витамин Д агуулагддаг учраас витамин Д-ийн хэрэгцээг хангах боломжгүй гэж үздэг.
  • Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
  • Өнгөт арьстан
  • Өндөр настай хүмүүсийн хувьд арьс витамин Д нийлэгжүүлэх чадвараа алддаг.
  • Нарны гэрлээс хязгаарлагдмал хүмүүс. Нарны гэрэлд бага гардаг ажил мэргэжилтэй хүмүүс, шашны улмаас урт хувцас өмсдөг хүмүүс
  • Ходоод гэдэс тайруулах мэс засалд орсон болон төрөлхийн хоол хүнсний шимэгдэлт алдагдалтай хүмүүс витамин Д-ийн дутагдалд өртөх эрсдэлтэй.

Манай орны газар зүйн байршлаас хамаараад нарны хэт ягаан туяанаас витамин Д авах боломж хомс, хоол хүнсэнд агуулагдах витамин Д-ийн хэмжээ маш бага байдаг тул витамин Д-ийн дутагдалд орох эрсдэл өндөр байдаг.

Интермед эмнэлгийн лаборатори 24/7 ажиллаж байна. Шинжилгээний хариу: Цусаар 4-5 цагийн дараа гарна.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст