Антибиотикийн талаар мэдлэг хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног
Нянгийн эсрэг эмийн дасал нь дэлхийн хүн амын эрүүл мэндэд аюул занал учруулсаар байна. Жил бүр эмэнд тэсвэртэй сүрьеэгээр хагас сая орчим хүн өвдөж байгаа нь дэлхийн дахинаа тэсвэржилтийн түвшин өндөр байгааг харуулж байна.
Бид антибиотикийн тэсвэржилтийн эсрэг юу хийж чадах вэ?
- Дур мэдэн антибиотик хэрэглэхгүй байх
- Антибиотик хэрэглэх зааврыг сайтар баримтлах
- Эрүүл ахуйн дэглэмийг сайтар баримтлах /гарын ариун цэвэр/
- Өөрт бичсэн антибиотикийг бусдад зөвлөхгүй, бусадтай хувааж хэрэглэхгүй байх
- Дархлаажуулалтад хамрагдах
- Амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх
- Биеийн тамир спортоор хичээллэх
Дэлхий дахинд эмэнд тэсвэртэй бактери, вирус, мөөгөнцөр, эгэл биетнээр үүсгэгдсэн халдварыг эмчлэх нь төвөгтэй болсоор байна. Бид гараа тогтмол угааснаар халдварын тархалтын зогсоох боломжтой.
Нянгийн эсрэг эмүүд болох антибиотик, вирус, мөөгөнцөр болон эгэл биетнээр үүсгэгдсэн эмийг эмчийн заалтаар зохистой хэрэглэе!
ХАМТДАА НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ДАСЛААС СЭРГИЙЛЬЕ!