.

Интермед эмнэлэг JCI олон улсын магадлан итгэмжлэлийн Touchpoint #2 үнэлгээнд амжилттай хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2026-11-03

Интермед эмнэлэг өнөөдөр Олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын магадлан итгэмжлэлийн байгууллага болох Joint Commission International (JCI)-ийн Touchpoint #2 үнэлгээнд амжилттай хамрагдлаа.

Энэхүү үнэлгээ нь 2025 оны 11 дүгээр сард зохион байгуулагдсан JCI магадлан итгэмжлэлийн шалгалтын үеэр тодорхойлсон сайжруулах шаардлагатай асуудлуудын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг хянах зорилготой юм.

Цахим хэлбэрээр зохион байгуулагдсан үнэлгээг JCI-ийн шинжээч Dr. Shavita удирдан явуулж, Интермед эмнэлгийн холбогдох нэгжийн менежерүүд чанар, аюулгүй байдлыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, гарсан ахиц өөрчлөлт болон хүрсэн үр дүнгээ тоон үзүүлэлт, холбогдох нотолгоонд тулгуурлан танилцуулж, шинжээчийн асуултад хариуллаа.

Мөн цаашид сайжруулах шаардлагатай ажлуудыг тодорхойлж, ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар мэдээлэл солилцов.

Интермед эмнэлэг нь JCI олон улсын магадлан итгэмжлэлийг дөрвөн удаа хүртсэн бөгөөд тус байгууллагын стандарт, шаардлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөж, тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулахыг зорин ажиллаж байна.

Энэхүү Touchpoint үнэлгээ нь Интермед эмнэлгийн чанар, аюулгүй байдлын тогтолцоог олон улсын стандартын дагуу тогтмол хянаж, сайжруулалтыг бодит үр дүнд хүргэхэд чиглэсэн ажлын нэг хэсэг юм.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights