Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Journal of Clinical Medicine сэтгүүлд өгүүлэл хэвлэгдлээ
Нийтэлсэн огноо: 2026-10-27

Интермед эмнэлгийн Хоол боловсруулах төвийн эмч Б.Амаржаргалаар ахлуулсан судлаачдын багийн “High-Resolution Esophageal Manometry in Mongolia: The First National Experience and Diagnostic Spectrum of Esophageal Motility Disorders” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын нэр хүндтэй “Journal of Clinical Medicine” сэтгүүлд 2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр албан ёсоор хэвлэгдлээ.

Энэхүү судалгаа нь Интермед эмнэлэгт улаан хоолойн өндөр нарийвчлалтай манометрийн шинжилгээнд хамрагдсан 998 үйлчлүүлэгчийн мэдээлэлд үндэслэн улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн оношилгоо, тархалтын онцлог болон түүнд нөлөөлөх хүчин зүйлсийг судалсан, Монгол Улсын анхны цогц судалгаа юм. Тус судалгааны үр дүн нь Монгол Улсад улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн оношилгооны талаарх шинжлэх ухааны нотолгоог баяжуулж, цаашдын судалгаа, эмнэлзүйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой билээ.

Эмч Б.Амаржаргал болон судалгааны багийн нийт гишүүддээ халуун баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээ, судалгаа, эмнэлзүйн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Өгүүллийг бүрэн эхээр нь унших: https://doi.org/10.3390/jcm15197420

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights