Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед–IUHW эмнэлэг эрүүл мэндийн салбарын “Ажиллахад таатай байгууллага”-аар шалгарлаа
Нийтэлсэн огноо: 2026-10-13

 

Worki болон Unread медиа компани хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Talent Summit 2026” арга хэмжээний үеэр Интермед–IUHW эмнэлэг эрүүл мэндийн салбарын “Ажиллахад таатай байгууллага”-аар шалгарлаа.

“Talent Summit” нь ажил хайж буй залуус, карьерынхаа дараагийн алхмыг төлөвлөж буй мэргэжилтнүүд, чадварлаг хүний нөөц бүрдүүлэхийг зорьж буй байгууллагууд, хүний нөөцийн мэргэжилтнүүд болон удирдлагуудыг нэг дор цуглуулдаг арга хэмжээ бөгөөд ажил горилогчдод байгууллагын соёл, хамт олон, ажлын орчин, карьерын өсөлт хөгжлийн боломжийн талаар шууд мэдээлэл авах, харин байгууллагуудад ирээдүйн ажилтан, хамтрагчидтайгаа танилцах боломжийг бүрдүүлдгээрээ онцлогтой.

Эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж үйлчилгээний үндэс нь чадварлаг, сэтгэлтэй, тогтвортой хамт олон билээ. Тиймээс ажилтнуудаа дэмжих, мэдлэг ур чадварыг нь хөгжүүлэх, ажиллах таатай орчныг бүрдүүлэх нь байгууллагын амжилтын чухал хэсэг юм.

Энэхүү шагнал нь Интермед–IUHW эмнэлгийн хамт олныг дэмжих, хөгжүүлэх, эерэг ажлын орчныг төлөвшүүлэхэд чиглэсэн хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааны үнэ цэнийг илэрхийлсэн онцлох үйл явдал боллоо.

Энэхүү амжилтыг бүтээлцсэн Хүний нөөцийн хамт олон болон нийт ажилтнууддаа баяр хүргэе!

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights