640 зүслэгт КТ шинжилгээ (Computed Tomography)
Интермед эмнэлэг Япон улсын Canon Medical Systems компанийн дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан дүрс боловсруулалт, өндөр хурд, нарийвчлалыг нэгтгэсэн Aquilion ONE / INSIGHT Edition компьютерт томографи аппаратыг үйл ажиллагаандаа шинээр нэвтрүүллээ.
Энэхүү төхөөрөмжийн гол давуу тал нь өндөр хурдтай, нарийвчилсан дүрс оношилгоог цацрагийн тунг оновчтой тохируулах боломжтой технологиудтай хослуулсан явдал юм.
- Илүү хурдан: Зураг авах хугацааг богиносгох, амьсгалаа удаан түгжих шаардлагыг багасгах боломжтой
- Илүү нарийвчилсан: Жижиг анатомийн бүтцүүдийг тодорхой дүрслэхэд тусална
- Цацрагийн оновчтой тун: AiCE, SilverBeam зэрэг технологиор тохирох шинжилгээнд тунг бууруулах боломжтой
- Зүрх судасны оношилгоонд давуу: Зүрхний нэг цохилтын хугацаанд зураг авах, хөдөлгөөний алдааг засварлах боломжтой
- Илүү тав тухтай: 80 см өргөн нээлхий, автомат байрлал тогтоох системтэй.

CT шинжилгээ гэж юу вэ?
CT (Computed Tomography) буюу Компьютерт томографи нь рентген туяа болон компьютерын дэвшилтэт технологийг ашиглан хүний биеийн дотор эрхтэн, яс, судас, зөөлөн эдийг олон өнцгөөс өндөр нарийвчлалтай дүрслэн харуулдаг оношилгооны арга юм.
CT шинжилгээгээр юуг оношилдог вэ?
- Тархи: Тархины цус харвалт, цус алдалт, гэмтэл болон зарим хавдар
- Уушги: Уушгины үрэвсэл, зангилаа, хавдар болон бусад эмгэг
- Зүрх, судас: Титэм судасны нарийсал, судасны бөглөрөл, цүлхэн
- Хэвлийн эрхтнүүд: Элэг, бөөр, нойр булчирхай болон бусад эрхтний эмгэг
- Яс, үе мөч: Ясны хугарал, гэмтэл болон бүтцийн өөрчлөлт
- Хавдрын оношилгоо: Хавдрын байрлал, хэмжээ, тархалт болон эмчилгээний үр дүнг үнэлэх боломжтой.
Өдөр бүр 24 цаг
Шинжилгээний цаг авах утас: 7701-1111
Энэхүү шинжилгээг эмчийн заалтаар хийдэг тул эмчийн бичигтэй ирэхийг анхаарна уу.



