.

Бүтэн биеийн MRI шинжилгээ
Нийтэлсэн огноо: 2026-10-12

Бүтэн биеийн MRI буюу Whole-Body Magnetic Resonance Imaging нь соронзон орон, радио долгион ашиглан биеийн олон эрхтэн, эд, бүтцийн дүрсийг нэг удаагийн шинжилгээгээр авах оношилгооны арга юм.

Ямар зорилгоор хийдэг вэ?

  • Хавдрын оношилгоо: Зарим төрлийн хавдрын тархалт, үсэрхийлэл, ялангуяа яс болон ясны чөмөг дэх өөрчлөлтийг үнэлэх
  • Хавдрын өндөр эрсдэлтэй хүмүүсийн хяналт: Тодорхой удамшлын хам шинжтэй хүмүүст эмчийн заалтаар ашиглах
  • Яс, булчин, зөөлөн эдийн үнэлгээ: Олон хэсгийг хамарсан эмгэг өөрчлөлтийг илрүүлэх
  • Системийн өвчний үнэлгээ: Зарим үрэвсэлт болон олон эрхтэн хамарсан өвчний тархалтыг тодорхойлоход ашиглана.

Давуу тал

  • Цацрагийн ачаалалгүй
  • Биеийн олон хэсгийг нэг удаа хамруулан дүрслэх боломжтой
  • Зөөлөн эд болон ясны чөмгийн өөрчлөлтийг өндөр ялгаралтай дүрсэлдэг
  • Зарим өвчний тархалт, эмчилгээний үр дүнг хянахад ашиглах боломжтой.

Цаг авах утас: 7701-1111
Шинжилгээний үнэ: 990,000₮
Энэхүү шинжилгээг эмчийн заалтаар хийдэг тул эмчийн бичигтэй ирэхийг анхаарна уу.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights