Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Ходоод, улаан хоолойн сөөргөө
Нийтэлсэн огноо: 2026-10-16

Сөөргөө нь улаан хоолойн доод хуниас булчин сулрах эсвэл ходоодонд даралт ихсэх үед ходоодны хүчил улаан хоолой руу буцаж орж сөргөж орсны улмаас цээж хорсох, гашуун амтагдах зовууриар илрэх эмгэг юм.

Xэрxэн сэргийлэх вэ?

  • Хэт их идэхээс зайлсхийх (бага хэмжээгээр, ойрхон хооллох)
  • Биеийн жинг хэвийн барих (илүүдэл жин нь ходоодны даралтыг нэмэгдүүлдэг)
  • Хийжүүлсэн ундааг багасгах (ходоод дүүрч даралт нэмэгддэг)
  • Бариу хувцас, бүс хэрэглэхгүй байх (ходоодыг шахаж сөөргөөг нэмэгдүүлдэг)
  • Жирэмсний үед хооллолтоо зохицуулах (бага багаар, ойр ойрхон хооллох)
  • Стрессийг бууруулах (стресс нь ходоодны хүчил ялгаралтыг нэмэгдүүлж сөөргөөг сэдрээж болдог)
  • Биеийн байрлал (зарим байрлал сөөргөөг нэмэгдүүлдэг)

Хориглох

  • Хоол идсэний дараа шууд хэвтэх
  • Унтахдаа толгой нам байрлах
  • Хоол идсэний дараа бөхийж ажиллах

Амьдралын хэв маягийн зөвлөмж

  • Өдөрт бага багаар ойр ойрхон хооллох
  • Хоол идсэний дараах 3–4 цагт хэвтэхгүй байх
  • Шарсан, тослог, халуун ногоотой хоолноос зайлсхийх
  • Кофе, архи, хийжүүлсэн ундааг багасгах
  • Биеийн жинг хэвийн хэмжээнд барих
  • Тамхи татахгүй байх
  • Стрессийг бууруулах
  • Бариу бүс, бариу хувцас өмсөхгүй байх
  • Орны толгойг 10–20 см өндөрлөх
  • Зүүн талаараа унтах
  • Хоолны үед хэт их шингэн уухгүй байх
  • Чихэргүй бохь зажлах нь шүлсний ялгаралтыг нэмэгдүүлж хүчил саармагжуулдаг.

Долоо хоногт 2-оос дээш удаа сөөргөөний шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.

IH-HSC-0016-M-HEM-001

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights