Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Элэгний өөхлөлт
Нийтэлсэн огноо: 2026-10-09

Элэгний өөхлөлт

Эрүүл хүний элэгний эс 5%-аас бага өөх агуулдаг. Хэрэв элэгний эсийн өөх 5%-аас дээш болсон тохиолдолд элэгний өөхлөлт гэж үзнэ.

Элэгний өөхлөлт нь үндсэн 2 хэлбэртэй.

  1. Архины шалтгаант элэгний өөхлөлт
  2. Архины бус шалтгаант элэгний өөхлөлт

Архины бус шалтгаант элэгний өөхлөлт нь таргалалт, чихрийн шижин, хөдөлгөөний дутагдал, буруу хооллолттой холбоотойгоор үүсэх нь түгээмэл.

Яагаад аюултай вэ?

Элэгний эсэд хэт их өөх хуримтлагдвал элэгний эс гэмтэж, үрэвсэл үүсдэг. Энэ нь дараах үе шат руу даамжирч болно.

  • Элэг өөхлөх
  • Элэг үрэвсэх
  • Элэг сорвижих (фиброз)
  • Элэг хатуурах, элэгний хавдар үүсгэх эрсдэлтэй.

Шинж тэмдэг

Элэгний өөхлөлт эхэн үедээ шинж тэмдэггүй явах нь элбэг тул олон хүн мэдэлгүй явдаг.

  • Ядарч сульдах
  • Хэвлийн баруун дээд хэсгээр өвдөх
  • Хэвлийгээр хавагнах
  • Арьс, нүд шарлах
  • Гарын алга улайх шинж илэрнэ.

Зарим тохиолдолд ямар ч шинж тэмдэггүй байж болно.

Элэгний өөхлөлтийг хэрхэн бууруулах вэ?

  • Биеийн жинг бууруулах: Элэгний өөхлөлтийн хамгийн чухал эмчилгээ нь амьдралын хэв маягийг өөрчлөх юм.
  • Биеийн жинг 7–10% бууруулах нь элэгний өөхийг мэдэгдэхүйц багасгадаг
  • Өдөрт авах илчлэгийг 500–1000 ккал-аар бууруулах
  • Архи, согтууруулах ундааг бүрэн хориглох

Зөв хооллолт

Элэгний өөхлөлтөд хамгийн тохиромжтой хооллолт нь Mediterranean хооллолтын дэглэм юм.

Илүү хэрэглэх

  • Өдөрт ≥3 порц ногоо
  • Өдөрт 2 порц жимс
  • 7 хоногт ≥3 удаа загас
  • Хальсгүй тахианы мах, өндөг
  • Буурцаг, шош
  • Бүхэл үр (бор будаа, овьёос)
  • Самар, оливын тос
  • Ус, чихэргүй цай

Хязгаарлах / хориглох

  • Чихэр, хийжүүлсэн ундаа
  • Жимсний шүүс
  • Цагаан гурил, нарийн боов
  • Шарсан, тослог хоол
  • Түргэн хоол
  • Боловсруулсан махан бүтээгдэхүүн
  • Архи согтууруулах төрлийн ундаа

Дасгал хөдөлгөөн

  • 7 хоногт ≥150 минут дундаас дээш эрчимтэй хөдөлгөөн хийх
  • Алхах, дугуй унах, усанд сэлэх
  • 7 хоногт 0.5–1 кг жин хасах нь аюулгүй, тогтвортой
  • Дасгалын ачааллыг аажмаар нэмэгдүүлэхийг зөвлөж байна.

 IH-HSC-0010-M-HEM-002    

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights