Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед IUHW эмнэлгийн баг ISQua-гийн олон улсын 42 дахь удаагийн хуралд оролцлоо
Нийтэлсэн огноо: 2026-10-02

Интермед IUHW эмнэлгийн баг ISQua-гийн олон улсын 42 дахь удаагийн хуралд оролцлоо.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын салбарын хамгийн нэр хүндтэй, дэлхийн хэмжээний чуулган болох “ISQua’s 42nd International Conference” энэ сард Ирланд улсын Дублин хотноо зохион байгуулагдлаа.

Тус хуралд Интермед эмнэлгийн Чанар, аюулгүй байдлын баг “Patient safety culture at Intermed Hospital: Assessment and comparison with international benchmark” сэдэвт судалгааны ажлаа олон улсын мэргэжилтнүүдэд амжилттай танилцууллаа.Тус судалгаагаар эмнэлгийн тусламж, үйлчилгээнд өвчтөний аюулгүй байдлын соёлыг хэрхэн хэвшүүлсэн болон тус соёлын түвшинг олон улсын жишиг стандарттай харьцуулан үнэлсэн үр дүнгээ хуваалцсан юм. Энэ нь Монгол улсын эрүүл мэндийн салбар олон улсын түвшинд туршлагаа судалж, эргээд өөрсдийн бодит туршлага, судалгааны үр дүнг дэлхийн тавцанд танилцуулж буй чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

Түүнчлэн Интермед эмнэлгийн Бөөрний эмч Б.Сувд “Early risk stratification for bloodstream infection-related septic shock using procalcitonin and neutrophil-to-lymphocyte ratio” судалгааны ажлаа танилцуулсан байна.

ISQua (International Society for Quality in Health Care) нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдлыг олон улсын хэмжээнд сайжруулах зорилготой ажилладаг дэлхийн тэргүүлэгч байгууллага юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights