Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг Оюу Толгой клиникийн менежментийг хүлээн авч, үйл ажиллагаагаа эхлүүллээ
Нийтэлсэн огноо: 2026-10-01

2026.10.1-ний өдрөөс эхлэн Интермед эмнэлэг Оюу Толгой кэмпийн клиникийн менежментийг албан ёсоор хариуцаж, уурхайчид болон нийт ажилтнуудад эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг үзүүлж эхэллээ. Энэхүү шинэчлэлээр уурхайн бүсэд олон улсын стандартыг нэвтрүүлж, ажиллагсдын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг тогтмол хангаж ажиллах юм.

Тус клиникт дараах төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг байнгын болон шуурхай хэлбэрээр үзүүлж байна:

• Анхан шатны болон яаралтай тусламж, гэмтлийн тусламж үйлчилгээ.

• Мэргэжлийн эмчийн үзлэг

• Лабораторийн шинжилгээ, эхо оношилгоо, рентген шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, жирэмсний эхо.

• Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ.

• Өдрийн эмчилгээ болон бусад үйлчилгээ

Ийнхүү Интермед эмнэлэг нь уурхайн салбарт эрүүл мэнд, хөдөлмөр хамгааллын олон улсын жишгийг нутагшуулж, ажиллагсдын аюулгүй байдал, эрүүл мэндийг найдвартай сахин хамгаалах стратегийн гол түнш болж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights