Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Дархан-Уул аймагт “Эрүүл мэндийн ажилтны хөгжил–2026” арга хэмжээ боллоо
Нийтэлсэн огноо: 2026-09-28

Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, судалгаа шинжилгээний чадавхыг хөгжүүлэх зорилгоор “Эрүүл мэндийн ажилтны хөгжил–2026” арга хэмжээг гурван үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний хүрээнд 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын мэдлэг, ур чадвар, судалгаа шинжилгээний чадавхыг дээшлүүлэх зорилготой “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн ур чадварын уралдаан” зохион байгуулагдлаа.

🏆 Тэмцээнд Нэгдсэн эмнэлэг, сум болон өрхийн эрүүл мэндийн төвүүд, мөн хувийн хэвшлийн “Цээнэ”, “Буянтай”, “Интермед” эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн нийт 6 баг оролцсоноос “Интермед” эмнэлгийн “CODE BLUE” баг Нэгдүгээр байр эзэлсэн байна.

Интермед хэмээх эрхэм нэрийг дуудуулан, мэргэжлийн мэдлэг, ур чадвар, багаар ажиллах чадвараа сорин амжилт гаргасан Интермед Дархан салбарын хамт олондоо баяр хүргэж, ажлын өндөр амжилт xүсье!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights