Интермед эмнэлгийн Бөөрний тасгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дотрын тэргүүлэх зэргийн эмч Э.Байгалмаа Америкийн Бөөр судлалын Нийгэмлэгийн Fellow of the American Society of Nephrology (FASN) хэмээх нэр хүндтэй мэргэжлийн зэргийг Монгол Улсаас анх удаа хүртлээ.
FASN (Fellow of the American Society of Nephrology) нь Америкийн Бөөр судлалын Нийгэмлэгийн хүндэт гишүүнчлэл бөгөөд ердийн гишүүнчлэлээс ялгаатай. Энэхүү зэргийг бөөр судлалын эмнэлзүйн тусламж үйлчилгээ болон эрдэм шинжилгээ, судалгааны салбарт өндөр амжилт гаргаж, ур чадвар, туршлага, манлайллаа олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн мэргэжилтнүүдэд олгодог байна.

Америкийн Бөөр судлалын Нийгэмлэг (ASN) нь 1966 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй дэлхийн бөөр судлалын салбарын тэргүүлэгч байгууллага бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 138 орны 20,000 гаруй эмч, судлаачдыг нэгтгэдэг. Тус нийгэмлэгийн тодорхойлсноор FASN зэрэг нь тухайн эмчийн:
Америкийн Бөөр судлалын Нийгэмлэгийн тодорхойлсноор FASN зэрэг нь тухайн мэргэжилтний:
· мэргэжлийн өндөр ур чадвар, нэр хүнд;
· эмнэлзүйн практик эсвэл эрдэм шинжилгээний онцгой амжилт;
· бөөр судлалын салбарт оруулсан бодит хувь нэмэр;
· мэргэжилдээ тууштай ажилласан байдал;
· эрдэм мэдлэг, судалгааны ажлын үр дүнг хүлээн зөвшөөрсний илэрхийлэл болдог.
Доктор Э.Байгалмаагийн хүртсэн энэхүү нэр хүндтэй зэрэг нь түүний олон жилийн хөдөлмөр, эмнэлзүйн туршлага, эрдэм шинжилгээний ажлыг олон улсын түвшинд өндрөөр үнэлсэн томоохон амжилт юм. Түүнчлэн Монгол Улсаас анх удаа FASN зэрэг хүртсэн энэхүү үйл явдал нь эх орныхоо эрүүл мэндийн салбар, тэр дундаа бөөр судлалын хөгжлийг дэлхийн түвшинд гаргахад чухал алхам болж байна.



