ИНТЕРМЕД–IUHW ЭМНЭЛГИЙН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Интермед IUHW эмнэлгийн 10 дах удаагийн эрдэм шинжилгээний хурал “Bridging Research, Innovation and Preventive Medicine” сэдвийн дор 2026 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, судалгаа, инновацийг дэмжих, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой тус хуралд энэ жил 160 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл ирүүлсэн нь судлаач, эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгааны идэвх, оролцоо өндөр байгааг илтгэлээ. Хурал бүхэлдээ англи хэлээр зохион байгуулагдаж, оролцогчдын судалгааны чанар, шинжлэх ухааны үндэслэл, судалгааны арга зүй, илтгэх ур чадвар өндөр түвшинд байв.
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төрөлд Интермед эмнэлгийн бөөрний эмч Б.Сувдын “Renal Shear-Wave Elastography as an Independent Non-Invasive Marker of Chronic Kidney Disease: A Case-Control Study” судалгаа тэргүүн байр, дотоод шүүрлийн эмч Э.Билгүүний “Association between Baseline External Eating and Early Weight Loss during Semaglutide Treatment” судалгаа дэд байр, судлаач Б.Буянтогтохын “Ambulatory Care Sensitive Conditions Account for One in Eight Non-Maternity Hospitalizations in Mongolia, 2014–2023” судалгаа гутгаар байр эзэллээ.
Эмнэлзүйн тохиолдлын төрөлд Интермед эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Б.Хулангийн “A Rare Case of Partial Hydatidiform Mole” бүтээл тэргүүн байр, Өргөө амаржих газрын Нярайн тасгийн эрхлэгч Б.Өлзийхишигийн “NPHP3-Related Ciliopathy Presenting as Neonatal Cholestasis with Antenatal Renal Abnormalities: First Case Report from Mongolia with Novel Genetic Variants” бүтээл дэд байр, эмч СМ эмнэлгийн толгой хүзүү, чих хамар хоолойн мэс заслын эмч А.Жанарагийн “Primary Malignant Peripheral Nerve Sheath Tumor of the Thyroid with Vocal Cord Paralysis and Clinicocytological Discordance” эмнэлзүйн тохиолдол гутгаар байр тус тус эзэллээ.
Сувилахуйн судалгааны төрөлд Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн, дурангийн тасгийн сувилахуйн багийн бүтээл шилдгээр шалгарсан бол Залуу шилдэг судлаачийн шагнал-ыг Интермед эмнэлгийн Хүүхдийн тасгийн гастроэнтерологич эмч Э.Насантогтох хүртлээ. Олон улсын хамтын ажиллагааны шагнал-ыг Анатомийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Г.Ганхүү нарын судалгааны баг хүртсэн юм.
Постер илтгэлийн төрөлд “Impact of L-Type amino acid transporter 1 on chemotherapeutic response and prognosis in patients with advanced colorectal cancer” сэдвээр Интермед эмнэлгийн мэс заслын эмч Д.Гэндэнсүрэн Тэргүүн байр эзэллээ.
Хурлын шүүгчээр Японы International University of Health and Welfare (IUHW)-ийн профессор Hisashi Yamanaka, АШУҮИС-ийн Дотоод шүүрлийн тэнхимийн эрхлэгч, анагаах ухааны доктор, дэд профессор Б.Оюунтөгс, Интермед эмнэлгийн Эрдэм шинжилгээний хорооны дарга, анагаах ухааны доктор, Америкийн Бөөрний нийгэмлэгийн хүндэт гишүүн, дотрын тэргүүлэх зэргийн эмч Э.Байгалмаа нар ажиллаж бүтээлүүдийг шинжлэх ухааны үндэслэл, арга зүй, шинэлэг байдал, практик ач холбогдол болон илтгэх ур чадварын хүрээнд үнэллээ.
Арав дах удаагийн Интермед–IUHW олон улсын эрдэм шинжилгээний хурал нь судалгааны үр дүнг эмнэлзүйн практикт ойртуулах, нотолгоонд суурилсан анагаах ухааны соёлыг бэхжүүлэх, залуу судлаачдыг дэмжих, үндэсний болон олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан академик чухал үйл явдал болж өндөрлөлөө.



