Монгол, Японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд “International Symposium on Advancing Preventive Medicine Through Comprehensive Health Checkup and Diagnostic Quality Improvement” сэдэвт олон улсын симпозиум амжилттай зохион байгуулагдлаа.
Тус симпозиумд Монгол Улсын Эрүүл мэндийн яам, АШУҮИС, Японы IUHW (International University of Health and Welfare), Санно эмнэлэг, Интермед эмнэлэг болон Canon Inc. компанийн төлөөллүүд оролцож, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн нарийвчлалыг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцлоо.
Хурлын үеэр Японы урьдчилан сэргийлэх иж бүрэн үзлэгийн “Нингэн Док” стандартыг Монголын хөрсөнд тохируулан нэвтрүүлэх, эрт илрүүлгээр хавдрын тохиолдлыг нэгдүгээр шатанд нь илрүүлж эмчлэх, болон эмч мэргэжилтнүүдийн чадавхыг дээшлүүлэх талаар хэлэлцлээ. Мөн орчин үеийн өндөр нарийвчлалтай технологи ба мэргэжлийн хүний нөөцийн хамтын ажиллагаа нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх гол хөшүүрэг болохыг онцолсон байна.

Эрдэм шинжилгээний хурал болон хэлэлцүүлгийн үеэр Японы урьдчилан сэргийлэх анагаах ухааны мэргэжилтнүүд болон Монголын эрүүл мэндийн салбарын удирдлагуудын онцолсон санааг багцлан хүргэж байна.
Mr. Takagi Kuninori (Chairman, IUHW)
“Эрүүл мэндийн салбарын ирээдүй олон улсын түншлэл, мэдлэг туршлагаа харилцан хуваалцах нээлттэй сэтгэлгээн дээр тогтдог. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь хил хязгааргүй хамтын үүрэг хариуцлага юм.”
Ms. Mori Masako (Member of the House of Councillors, Japan)
“Урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг үндэсний бодлогын түвшинд дэмжих нь зөвхөн эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт биш, улс орны ирээдүйн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын суурь юм.”
Mr. Erdenebayar Namjil (State Secretary of the Ministry of Health, Mongolia)
“Өвдсөний дараа эмчлэх биш, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь орчин үеийн эрүүл мэндийн тогтолцооны гол цөм, хамгийн сайн шийдэл мөн.”
H.E. Masaru Igawahara (Ambassador of Japan to Mongolia)
“Монгол, Японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, итгэлцлийг бэхжүүлэх бат бэх гүүр болж байна.”
Dr. Yamanaka Hisashi (Health and Welfare Director, Sanno Medical Center)
“Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг гэдэг нь зөвхөн өвчин хайх биш, тухайн хүний амьдралын хэв маягийг эрүүл чиглэлд залан чиглүүлэх боломж юм.”
Dr. Amano Takahiro (Honorary Director, Sanno Medical Center)
“Чанарын өндөр түвшний оношилгоо нь зөв эмчилгээний эхлэл төдийгүй өвчтөнд өгч буй хамгийн том итгэл, аюулгүй байдлын баталгаа юм.”
Dr. Tamada Saori (Chief of Obstetrics, Sanno Birth Center)
“Эх, хүүхдийн эрүүл мэнд бол нийгмийн ирээдүйн толин тусгал. Ирээдүйгээ хамгаалах хамгийн хамгийн үр дүнтэй алхам бол эхнээс нь зөв хяналт, урьдчилан сэргийлэлт хийх явдал юм.”
Mr. Takaguchi Toshio (Executive Vice President, Canon Inc.)
“Технологийн дэвшил ба эмчийн мэдлэг чадвар хоёр нэгдэхэд эрт илрүүлгийн нарийвчлал шинэ түвшинд гарч, илүү олон хүний амь насыг аврах боломж нээгддэг.”
Mrs. Ichinkhorloo (Senior Expert for Environmental Health Policy, MOH)
“Хүний эрүүл мэнд орчин тойронтой нь шууд холбоотой. Эрүүл орчныг бүрдүүлж байж бид урьдчилан сэргийлэх ажилд бодит амжилт гаргана.”
Dr. Ariunjargal (Head of Health Screening Department, Intermed IUHW)
“Цаг тухайд нь хийлгэсэн эрт илрүүлгийн үзлэг бол өөртөө болон гэр бүлдээ барьж буй хамгийн хариуцлагатай, үнэ цэнтэй бэлэг юм.”



