Интермед эмнэлэгт томуугийн 2 төрлийн вакцин хийгдэж байна.
Цагийн хуваарь, байршил:
- Интермед төв эмнэлэг, 8 давхар, Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-15:30, Ням 09:00-13:30
- Интермед Сүxбаатар клиник: Даваа-Баасан 08:00-16:30
- Интермед Яармаг клиник: Даваа-Баасан 08:00-16:30
- Интермед Дархан клиник, Даваа-Баасан 08:00-16:30, Бямба 09:00-13:30
- Үнэ: 1 тун 65,000₮
- 50-аас дээш хүнтэй байгууллагад очиж хийх боломжтой.
Томуугийн вакцин хийлгэхэд анхаарах зүйлс:
- Сүүлийн 1 сарын хугацаанд өөр төрлийн вакцин хийлгээгүй байх
- Ханиад томуугийн шинж тэмдэггүй байх
- Товлолт вакцинтай хамт нэг өдөр хийлгэж болно.
Түгээмэл асуулт:
- ДЭМБ-ийн зөвлөмжөөр жил бүр дэгдэх магадлалтай вирусийн омгийг судлан, түүнд тохирсон вакцин гаргадаг. Томуугийн вакцин нь жил бүр шинэчлэгддэг.
- Томуугийн вакцин нь 95-98% томуугийн вирусээс хамгаална.
- 4 цэнт вакцин гэдэг нь тухайн жилд хамгийн түгээмэл байх магадлалтай 4 төрлийн вирусээс хамгаална гэсэн үг юм.
- Томуугийн вакцин хийлгэсэн боловч томуу тусч болох ба энэ нь ихэвчлэн дээр заасан 4 төрлийн вирусээс өөр төрлийн томуугийн вирус байх эсвэл туссан ч хөнгөн тусдаг онцлогтой.
- Хэн хийлгэж болох вэ? Сургууль, цэцэрлэгийн насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл хүмүүс, 60 ба түүнээс дээш насныхан, архаг хууч өвчтэй хүмүүс, дархлаа султай хүмүүс, олон нийттэй харилцдаг ажил хийдэг хүмүүс хийлгэхийг зөвлөж байна.
Вакцин хийлгэсний дараах зөвлөмж:
- Хэсэг газрын хариу урвал болох улайх, хавдах, өвдөх эсвэл халуурах,чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болох бөгөөд 2-3 хоногийн хугацаанд аяндаа арилна.
- Хэт мэдрэмтгий хүмүүст дотор муухайрах, бөөлжих, анафилаксийн урвал (хэт мэдрэгшлийн урвал) илэрч болох ба ихэвчлэн вакцин хийлгэснээс хойш 15-30 минутын дотор илэрдэг тул энэ хугацаанд эмнэлгийн ажиглалтад байна.
- Вакцинтай холбоотой хэт мэдрэгшлийн урвал илэрсэн тохиолдолд 7701-1111 дугаарт хандана уу.



