.

Тулай өвчний менежмент сургалт
Нийтэлсэн огноо: 2026-07-20

Тулай болон гиперурикемийн оношилгоо, эмчилгээ, урт хугацааны хяналтын орчин үеийн чиг хандлага, нотолгоонд суурилсан эмнэлзүйн менежментийн талаар Япон улсын нэр хүндтэй ревматологич, судлаач Профессор Хисаши Яманака, M.D., Ph.D. эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан лекц уншина.

Зочин профессорын танилцуулга
Профессор Хисаши Яманака нь ревматологи, тулай, гиперурикеми, эмчилгээний үр дүнгийн судалгаа болон урьдчилан сэргийлэх анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн Японы тэргүүлэх эмч, эрдэмтэн юм.
Тэрээр:

  • Sanno Medical Center-ийн Эрүүл мэндийг дэмжих төвийн захирал
  • International University of Health and Welfare-ийн Төгсөлтийн сургуулийн профессор
  • Японы Тулай, шээсний хүчлийн сангийн Ерөнхийлөгч
  • Олон улсын тулайн эмчилгээний удирдамж боловсруулах ажилд оролцсон
  • Японы Ревматологийн Коллеж болон Японы Тулай, нуклейн хүчлийн судалгааны нийгэмлэгийн хүндэт гишүүн
  • 580 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл, 22,000 гаруй эшлэл, h-index 77 бүхий судлаач
  • Японы Ревматологийн Коллежийн 2012 оны шагналт эрдэмтэн юм.

Хэнд зориулсан бэ?
Ревматологич, дотрын болон өрхийн эмч, бөөр, зүрх судас, дотоод шүүрлийн эмч, резидент эмч, эм зүйч болон тулай, гиперурикемийн тусламж үйлчилгээнд оролцдог бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд зориулагдана.

  • Огноо: 2026.07.27, Цаг: 16.30- 17.30
  • Байршил: Интермед IUHW эмнэлгийн хурлын танхим
  • Лекц англи хэл дээр явагдана
  • Оролцооны нөхцөл: үнэ төлбөргүй
  • Бүртгэл: https://forms.gle/99X9iab5omziRmbx6
  • Холбоо барих: [email protected]

Оролцогчдын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү.

Онлайнаар оролцох:
Join: https://teams.microsoft.com/meet/48688681824998?p=ru0olXraoxc19p3Yx4
Meeting ID: 486 886 818 249 98
Passcode: Bu3Gx6BY

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights