.

Интермед эмнэлгийн эмч Ч.Мөнхсувдын эрдэм шинжилгээний бүтээл олон улсын сэтгүүлд хэвлэгдлээ
Нийтэлсэн огноо: 2026-06-30

Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч Ч.Мөнхсувд АНУ-ын University of Utah School of Medicine-ийн Дүрс оношилгооны тэнхимийн судлаачид болох Joshua Preece, Rose Basile, Jeremy Robert Burt нартай хамтран бичсэн “Idiopathic IgG4-negative perivascular fibrosis with extensive thoracic aortic, coronary artery, and supra-aortic branch involvement: A case report” нэртэй эмнэлзүйн тохиолдлын өгүүлэл нь Elsevier хэвлэлийн газрын Radiology Case Reports сэтгүүлийн 2026 оны 9 дугаарт хэвлэгдлээ.

Тус өгүүлэл нь IgG4-сөрөг идиопатик судас орчмын фиброзын ховор тохиолдлыг дүрс оношилгооны олон аргачлалын тусламжтайгаар оношилж, удаан хугацааны ажиглалт, эмчилгээний явцыг танилцуулсан бөгөөд энэхүү өвчний оношлогоо, ялган оношилгоонд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж байна.

Энэхүү бүтээл нь Интермед эмнэлгийн эмч нарын олон улсын хамтын ажиллагаа, судалгаа шинжилгээний үйл ажиллагааны үр дүн бөгөөд хамтран ажилласан нийт судлаачдад баяр хүргэж, цаашдын эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.

Бүтээлтэй танилцах: https://doi.org/10.1016/j.radcr.2026.05.075

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights