
Интермед IUHW эмнэлэг эрүүл мэндийн салбартаа анхдагч, түүчээлэгч гэдгээ дахин баталж, АНУ-ын “Newsweek” сэтгүүл болон “Statista” дата судалгааны байгууллагын хамтарсан “Global Hospital Rating” шалгуурт амжилттай хамрагдан, 4 одны зэрэглэл бүхий албан ёсны гэрчилгээг хүртлээ.
Энэхүү олон улсын аудит нь эмнэлгүүдийг ерөнхий нэр хүндээр бус, бодит дата шинжилгээнд үндэслэн дараах таван хэмжүүрээр дүгнэдэг хараат бус систем юм:
• Эмчилгээний чанар, хүртээмж
• Тусламжийн шуурхай байдал
• Өвчтөний аюулгүй байдал, халдвар хамгаалал
• Орчин үеийн технологийн шийдлүүд
• Ажил олгогчийн соёл, орчин
Эдгээр үзүүлэлтээр дэлхийн жишигт нийцсэн тул манай эмнэлгийн тусламж үйлчилгээ, халдвар хамгаалал, аюулгүй орчин болон технологийн шийдлүүд нь олон улсын түвшинд ийнхүү дахин баталгаажлаа.Үүгээрээ манай хамт олон зөвхөн дотооддоо бус, Ази-Номхон далайн бүс нутагт өрсөлдөхүйц чанартай тусламж үйлчилгээг Монголдоо үзүүлж буйгаа олон улсын тавцанд албан ёсоор тамгаллаа. Үйлчлүүлэгч таны эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө бид стандартуудаа улам бүр бататган ажиллах болно.
https://rankings.statista.com/en/healthcare/ratings/global-hospital-rating/#rated-hospitals

