Монгол Улсын Засгийн газар болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг, эдийн засгийн хамгийн нэр хүндтэй шалгаруулалт болох “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн жагсаалт албан ёсоор тодорлоо. Энэхүү нэр хүндтэй шагналын тавцанд эрүүл мэндийн салбарын түүчээ Интермед IUWH эмнэлэг амжилтаа жил бүр ахиулсаар, энэ жил 61 дүгээр байранд шалгарлаа.
Тус шагнал нь Интермед IUWH эмнэлгийн улс орны эдийн засаг, ажлын байрны тогтвортой байдал болон эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулж буй бодит хувь нэмрийг бататган харуулж буй хэрэг юм.

Жил бүр урагшилсан тогтвортой өсөлт
Уул уурхай, банк санхүү, худалдааны групп компаниуд голчлон өрсөлддөг ТОП-100 жагсаалтад эрүүл мэндийн салбарын байгууллага ийнхүү тогтвортой өсөлт үзүүлж, жил бүр байраа урагшлуулж байгаа нь онцгой амжилт юм. Сүүлийн 5 жилийн үзүүлэлтийг харвал:
- 2021 он: 96 дугаар байр
- 2022 он: 89 дүгээр байр
- 2023 он: 76 дугаар байр
- 2024 он: 76 дугаар байр
- 2025 он: 61 дүгээр байр
Эрүүл мэндийн салбарын хөгжлийг хурдасгаж, үйлчлүүлэгчдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж буй нийт эмч, сувилагч, ажилтнууд болон бидэнд итгэл хүлээлгэдэг үйлчлүүлэгч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

