Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Чанар- Аюулгүй байдлын 14 дэх удаагийн үндэсний сургалт боллоо
Нийтэлсэн огноо: 2026-06-05

JCI магадлан итгэмжлэлийг 4 удаа амжилттай хамгаалсан Интермед-IUHW эмнэлэг нь “Барилга байгууламж, дэд бүтцийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд 14 дэх удаагийн сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтад улс, орон нутаг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 160 гаруй мэргэжилтэн оролцож, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын орчны аюулгүй байдал, дэд бүтцийн эрсдэлийн удирдлага, чанар аюулгүй байдлын тогтолцооны талаарх мэдлэг, туршлагаа хуваалцсан байна.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх энэхүү сургалтаа Интермед-IUHW эмнэлэг уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн бөгөөд 14 дэх удаагийн энэ сургалтад “Хэрэглээний дэд бүтцийн систем”, “Химийн хорт болон аюултай бодисын хэрэглээ”, “Барилга ба засвар, үйлчилгээ” зэрэг сэдвүүд нэмэгдсэн нь онцлог байлаа.

Оролцогч Б.Тогосмаа:
Намайг Б.Тогосмаа гэдэг. Ханбогд сумын эрүүл мэндийн төвийн дарга. Өнөөдрийн сургалтад бид багаараа хүрэлцэн ирсэн. Хөдөө орон нутгийнхны хувьд маш том сургалт болж байна. Энэ сургалтад ирсэн гол зорилго бол сумынхаа эрүүл мэндийн төвийг барилга байгууламж, дэд бүтэц талаас нь сайжруулах, аюулгүй байдлын ойлголт түүнийг хэрхэн хангах, хэрхэн оновчтой зохион байгуулах талаар мэдээлэл авч, нэвтрүүлэхээр ирсэн. Сургалтын хувьд орчин, багш нарын мэдлэг, өөрсдийн туршлагаа харамгүй хуваалцсан нь сайхан байлаа. Бид судлахаар ирсэн бүx агуулгаа мэдэж авч чадлаа.


 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights