.

Галын аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа
Нийтэлсэн огноо: 2026-06-03

Интермед–IUHW эмнэлэг гамшиг, ослын бэлэн байдлын хүрээнд галын аюулгүй байдлын сургалтаа 13 дахь удаагаа зохион байгууллаа.

Интермед–IUHW эмнэлэг нь гамшиг, ослын үед ажилтнуудын бэлэн байдлыг хангах, галын аюулгүй ажиллагааны тухай мэдлэг, дадлыг сайжруулах зорилгоор галын аюулгүй байдлын онол, дадлага хосолсон сургалтыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 14-р ангитай хамтран амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Интермед–IUHW эмнэлэг 2014 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 13 дахь удаагийн тус сургалтад Онцгой байдлын мэргэшсэн сургагч багш нар оролцон, гал түймрийн аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал гарсан үед авах анхан шатны арга хэмжээ, гал унтраах хэрэгслийг зөв ашиглах, аюулгүй нүүлгэн шилжүүлэх зохион байгуулалт зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн байна.

Мөн сургалтын практик хэсэгт ажилтнууд гал унтраагуур ашиглан галыг унтраах аргачлал, галын үед өөрийгөө болон бусдыг хамгаалах дадлага, нүүлгэн шилжүүлэлтийн бэлэн байдлыг хангах дадлага сургуулилтуудыг байгууллагын хэмжээнд мөрдөх, аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцах, бодит нөхцөлд хэрхэн шуурхай, зөв хариу арга хэмжээ авах дадлага хийв.

Эмнэлгийн орчинд галын аюулгүй байдал, гамшиг ослын бэлэн байдал нь үйлчлүүлэгч, хэвтэн эмчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах чухал хүчин зүйл юм. Тиймээс Интермед–IUHW эмнэлэг нь аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ажилтнуудын мэдлэг чадварыг тогтмол дээшлүүлэх сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулсаар байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights