Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед Сүхбаатар клиник: Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.
Нийтэлсэн огноо: 2026-05-06

Интермед Сүхбаатар клиник: Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинтэй тэмцэх өдрийг тохиолдуулан нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

Жил бүрийн 5-р сарын 5 өдөр “Гуурсан хоолойн багтраа буюу ” Астма өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Интермед Сүхбаатар клиник “Астматай хүн бүрт үрэвслийн эсрэг ингалятор буюу цацлагыг хүргэх нь яаралтай хэрэгцээ одоо ч хэвээр“ уриан дор зохион байгуулж, 30 гаруй үйлчлүүлэгчийг хамрууллаа.
Өдөрлөгийн үеэр астматай хүүхэд болон насанд хүрэгчдэд өвчний хяналтыг сайжруулах, дахилтаас сэргийлэх талаар эрүүл мэндийн боловсрол олгосон юм. Мөн багтраатай хүүхдүүдийг уушгины багтаамж үнэлэх спирограммын шинжилгээнд хамруулж, эмчийн зөвлөгөө, зааварчилгааг хүргэлээ.

Түүнчлэн, энэ өдөр тохиосон “Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөр”-ийн хүрээнд өдөрлөгт ирсэн хүүхэд, томчууд болон эмнэлгийн ажилтнуудыг хамруулсан сонирхолтой туршилтуудыг хийсэн юм. Үйлчлүүлэгчдэд гар угаах зөв техникийг зааж өгөн, “Black Box” төхөөрөмж ашиглан гар угаалтын чанараа биечлэн шалгаж, халдвараас сэргийлэх бодит мэдлэг олголоо.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights