Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Интермед эмнэлэг JCI магадлан итгэмжлэлийн явцын үнэлгээнд хамрагдлаа
Нийтэлсэн огноо: 2026-04-28

Интермед эмнэлэг өнөөдөр Олон улсын JCI магадлан итгэмжлэлийн явцын үнэлгээнд амжилттай хамрагдлаа.

JCI байгууллага нь 2025 оноос эхлэн итгэмжлэгдсэн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын тасралтгүй сайжруулалтыг дэмжих зорилгоор 6 сар тутамд явцын үнэлгээ хийх шинэ үйл ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ удаагийн үнэлгээг JCI байгууллагаас томилогдсон олон улсын шинжээч, Доктор Шавета Деван удирдан явуулж, өмнөх магадлан итгэмжлэлийн үнэлгээний үеэр тодорхойлсон сайжруулах чиглэлүүдийн хэрэгжилт, явцтай танилцан мэргэжлийн зөвлөгөө, арга аргачлалаар хангаж ажиллалаа.

Интермед эмнэлгийн хувьд энэхүү явцын үнэлгээ нь олон улсын стандартад нийцсэн тусламж үйлчилгээг тогтвортой хэрэгжүүлэх, чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах чухал алхам боллоо.

Дашрамд дурдахад Монгол Улсын ЭМЯ-аас эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлийн тогтолцоонд JCI-ийн шалгуур, үнэлгээний зарчмыг тусган шинэчлэх ажлууд хийгдэж байгаа нь салбарын чанарын удирдлагын тогтолцоог олон улсын түвшинд ойртуулахад чухал ач холбогдолтой юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights