.

Интермед-IUHW эмнэлэг Төв Азийн орнуудтай хамтын ажиллагааны хүрээгээ тэлж байна
Нийтэлсэн огноо: 2026-04-15

Монгол, Японы хамтарсан Интермед-IUHW эмнэлэг бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэх, эрүүл мэндийн салбар дахь шинэ түншлэлүүдийг хөгжүүлэх зорилгоор Узбекистан улсад албан уулзалтууд хийлээ.
Энэ хүрээнд тус улсын элчин сайдын яам, эрүүл мэндийн салбарын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн томоохон эмнэлгүүдийн удирдлагатай уулзаж, хамтын ажиллагааны шинэ боломж, цаашдын түншлэлийн чиглэлээр санал солилцлоо.
Олон улсын хамтын ажиллагаагаа ийнхүү өргөжүүлж буй нь Интермед-IUHW эмнэлгийн бүс нутгийн түвшинд чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг Төв Азийн орнуудад хүртээмжтэй хүргэх зорилгын нэг хэсэг юм.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, зөвлөх А.Тамир, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хариуцсан Нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Сугарсүрэн


Улугбек Хайруллаев, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны албаны дарга

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights