Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

ILO ICRP AIR Pneumo reader эрх олгох олон улсын сургалт, шалгалтад Интермед эмнэлгийн УСХЭМ тасгийн ХЭМ эмч нар оролцож “ILO ICRP AIR Pneumo reader” эрхтэй боллоо
Нийтэлсэн огноо: 2026-03-31

Тайланд улсад зохион байгуулагдсан 8 дахь удаагийн ILO ICRP AIR Pneumo reader эрх олгох олон улсын сургалт, шалгалтад Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх болон Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эмч Б.Анударь, Х.Буянжаргал нар амжилттай оролцож, ILO ICRP AIR Pneumo reader эрхтэй эмч болсон бахархалтай сайхан мэдээг та бүхэнд хүргэж байна.

Олон улсын Хөдөлмөрийн Байгууллагын (ОУХБ) Пневмокониозын Радиологийн Олон улсын ангилал нь тоостой орчинд ажилладаг ажилтнуудын дунд уушги тоосжих өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, өвчний явцыг хянах, хөдөлмөрийн чадвар алдалтыг үнэлгээнд хэрэглэх, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны аргачлал болгон ашиглагддаг чухал стандарт юм.

Азийн улс орнуудад энэхүү ангиллын дагуу сургалт, шалгалтыг Япон улсын Кочи Анагаахын Их сургуулийн дэргэдэх AIR Pneumo Committee болон Тайланд улсын Цээжний институт хамтран зохион байгуулдаг. Уг сургалт, шалгалтад амжилттай хамрагдсан эмч нарт олгодог ILO ICRP AIR Pneumo reader эрх нь АНУ-ын NIOSH институтээс олгодог ILO B Reader эрхтэй дүйцэх бөгөөд Ази, Латин Америкийн орнуудад өргөн хэрэглэгддэг, ОУХБ-аас зөвшөөрөгдсөн албан ёсны нэршил юм.

Монгол улсад Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын нийгэмлэг (МШӨ) 2025 оны 11 дүгээр сараас эхлэн уг ангиллыг ашиглах зааврын сургалтыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд сургалтад хамрагдсан, мэдлэг ур чадварын шаардлага хангасан эмч нарыг олон улсын эрх авах сургалт, шалгалтад илгээж байна.

2024 онд манай улсаас анхны хоёр эмч энэхүү сургалт, шалгалтад амжилттай хамрагдан ILO ICRP AIR Pneumo reader уншигч болсон бол, хоёр дахь удаагийн сургалт, шалгалтад Интермед эмнэлгийн Урьдчилан сэргийлэх болон Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгийн хөдөлмөрийн эрүүл мэндийн эмч Б.Анударь, Х.Буянжаргал нар амжилттай оролцож, ILO ICRP AIR Pneumo reader эрх авсан бахархам амжилтыг үзүүллээ.

Анударь, Буянжаргал эмч нарын энэхүү амжилт нь хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлэх, оношилгооны нарийвчлалыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ манай байгууллагын нэр хүнд, мэргэжлийн чадавхыг олон улсын түвшинд ахиулсан онцлох үйл явдал болж байна

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights