Магадлан Итгэмжлэлийн Зөвлөлийн 2026 оны 03 сарын 25-ны өдрийн хурлаар Интермед-Цогтцэций клиник нь эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх шалгуурыг хангасан эсэхийг хэлэлцэж, эмнэлгийн салбар клиникүүдээс анх удаа үндэсний магадлан итгэмжлэгдсэн клиник боллоо.
Ийнхүү магадлан итгэмжлэгдсэнээр хөдөө орон нутгийн ард иргэдэд чанартай, аюулгүй тусламж үйлчилгээг тэгш хүртээмжтэй, үйлчлүүлэгчийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хүргэж буйг албан ёсоор баталгаажуулж байна.
Бидний үйл ажиллагааг дэмжиж, итгэл хүлээлгэдэг нийт үйлчлүүлэгчдэдээ баярлалаа.


