Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Good Workplace Awards 2025” шалгаруулалтаар Интермед эмнэлэг “BEST EMPLOYER FOR INTERNSHIP PROGRAMS” – Дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч байгууллагаар тодорлоо.
Анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх орондоо нэвтрүүлж, олон улсын жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ ирээдүйн эмч, мэргэжилтнүүдийг бэлтгэхэд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн Интермед эмнэлэг нь энэхүү шагналыг хүртсэн нь хүний нөөцийн бодлогоо урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг дэмжих, мэргэжлийн ур чадварыг бодитоор хөгжүүлэх дадлагажигч хөтөлбөрийг системтэй хэрэгжүүлсний бодит үр дүн юм.



