Шалтгаан тодорхойгүй булчин сулрах (гар, хөлийн булчингийн хүч сулрах), мэдээ алдах бадайрах (гар, хөлийн мэдээ алдагдах, бадайрах, халуун хүйтний мэдрэмж буурах, түлэгдэх, хатгаж, хорсож буй мэдрэмж төрөх), булчин жижгэрч нарийсах (атрофи буюу булчин хонхойж хатах) гэх мэт шинж тэмдэг илэрч байвал Захын мэдрэл-булчингийн эмгэгүүд = тархи, нугаснаас доошхи мэдрэл, мэдрэл-булчингийн холбоос, булчингийн өвчнүүд гэнэ.
Захын мэдрэл булчингийн эмгэгүүд нь дараах шалтгааны улмаас үүсч болно.
- Гэмтэл: Ясны хугарал, мултралын дараа мэдрэл тасрах, дарагдах, сунах гэх мэт
- Үрэвслийн шалтгаан
- Дархлааны эмгэгүүд: Гийен-Барре хам шинж , CIDP
- Вирус, бактерийн халдварын дараа
- Бодисын солилцооны шалтгаан: Чихрийн шижин, Бөөрний дутагдал гэх мэт
- Хордлогын шалтгаан: Архи , Хүнд металлын хордлого, Эмийн гаж нөлөө – хавдрын эсрэг эмүүд
- Удамшил/Генетикийн шалтгаант: Булчингийн болон мэдрэлийн удамшлын эмгэгүүд
Эмгэгийн байршлаас хамаарч доорх байдлаар ангилдаг.
- Захын мэдрэлийн эмгэгүүд
- Мэдрэл-булчингийн холбоосын эмгэгүүд
- Булчингийн эмгэгүүд
Xэрxэн оношилдог вэ?
Энэ өвчнийг оношлоход ашигладаг ЭНГ/ЭМГ шинжилгээ нь зөвхөн онош тавих бус, эмгэгийн байршил, хүндийн зэрэг, явц, эмчилгээний үр дүнг үнэлэх олон талын ач холбогдолтой.
- Захын мэдрэлийн цахилгаан бичлэг (ЭНГ- электронейрограф) нь инвазив бус, аюулгүй цахилгаанаар цочроож хийгдэнэ. Захын мэдрэлийг цахилгаан гүйдлээр цочроох замаар мэдрэлийн ширхэгийн үйл ажиллагааг шинжлэх арга юм.
- Захын мэдрэлийн булчингийн бичлэг (ЭМГ-электромиограф) нь зориулалтын зүүгээр булчинг хатгаж шинжилдэг. Захын мэдрэлийн цахилгаан шинжилгээний дараа эмчийн заалтаар булчингийн цахилгаан бичлэгийг нэмэлтээр хийдэг.
- Харааны дуудлагат потенциал (VEP) шинжилгээ нь шалтгаан тодорхойгүй гэнэтийн хараа алдагдах, нүд бүрэлзэх, нүд өвдөх зэрэгт онош тодруулах зорилгоор хэрэглэнэ.
- Cонсголын дуудлагат потенциал (AEP) Шалтгаан тодорхойгүй сонсгол алдагдах, сонгол буурах, чих шуугих зэрэгт онош тодруулах зорилгоор хэрэглэнэ.
Интермед эмнэлэгт Япон улсад үйлдвэрлэгдсэн Nihon Kohden брэндийн сүүлийн үеийн Neuropack S3 (MEB-9600) аппаратыг ашиглан Захын мэдрэл-булчингийн эмгэгийн оношилгоо, эмчилгээг хийж байна.
📞 Цаг авах утас 7701-1111

