Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

“Intermed Fellowship II” хөтөлбөрийн ялагчид тодорлоо
Нийтэлсэн огноо: 2025-10-09

Интермед эмнэлэг олон улсын стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, өвчтөний аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьдаг орчин үеийн эмнэлэг гэдгээрээ танигдсан. Залуу эмч нарын мэдлэг, ур чадварыг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Intermed Fellowship II” хөтөлбөрийн энэ удаагийн ялагч 7 эмч албан ёсоор тодорлоо.

Энэхүү элсэлтэд 9 мэргэжлийн чиглэлээр 70 гаруй эмч өргөдлөө ирүүлж, хоёр шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд хамгийн өндөр оноо авсан 7 эмч хөтөлбөрт тэнцсэн байна.

Интермед эмнэлгийн хамт олон хөтөлбөрт оролцсон бүх эмч нартаа талархал илэрхийлж, залуу эмч нар ажлын байран дээрээ суралцаж, туршлагатай эмч нараас менторшип авах энэхүү боломж цаашид тогтмол үргэлжлэх болно гэдгийг онцоллоо.

Хөтөлбөрийн тухай

Зорилго: Залуу эмчийн мэдлэг, ур чадвар, клиникийн сэтгэлгээг гүнзгийрүүлэх, туршлагатай багш эмч нарын менторшип олгох

Хамрах хүрээ: Олон улсын стандартад нийцсэн клиникийн сургалт, эрдэм шинжилгээний оролцоо, ёс зүйн ба аюулгүй ажиллагааны сургалтууд

Сонгон шалгаруулалт: Бичиг баримтын үнэлгээ + ярилцлага/компетенцийн үнэлгээ (хоёр шат)

Интермед эмнэлэг нь ажиллах таатай орчин, сурч хөгжих өргөн боломж бүхий соёлыг бэхжүүлэхийн зэрэгцээ, залуу мэргэжилтнүүдийг дэмжих феллоушип хөтөлбөрөө тогтмол нээлттэй байлгах бодлого баримталж байна.

Шинэхэн Fellows нартаа анагаах ухаанд суралцан, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх эрхэм үйлст нь өндрөөс өндөр амжилт хүсье!

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights