Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт
Нийтэлсэн огноо: 2025-08-11

🤰 Жирэмсэн эхчүүдэд зориулсан сургалт

Интермед эмнэлгийн туршлагатай, мэргэжлийн баг зохион байгуулах энэхүү жирэмсний сургалт нь 3 удаагийн хичээлээс бүрдэнэ. .

Хичээл тус бүрт:

  1. Жирэмсний 12-19долоо хоног
  2. Жирэмсний 20-27долоо хоног
  3. Жирэмсний 28-40 долоо хоногтойдоо хамрагдвал зохино.

📚 Сургалтын агуулга:

  • Жирэмсэн үеийн бие махбодын өөрчлөлт
  • Эрүүл хооллолт ба тохирсон дасгал хөдөлгөөн
  • Жирэмсэн үеийн нийтлэг эмгэг байдал, аюултай шинж тэмдэг
  • Төрөлтөнд бэлтгэх, төрөлтийн үе шатууд, төрөлтийн үед хэрэг болох зөвлөмж
  • Төрсний дараах үеийн онцлог
  • Нярайн асаргаа, нярайн аюултай шинж

ℹ️ Нэмэлт мэдээлэл:
⏱️ Сургалт үргэлжлэх хугацаа: 60–90 минут
👩‍⚕️ Сургалтыг эх барих, нярайн мэргэжлийн туршлагатай баг удирдан явуулна
👨‍👩‍👦 Нөхрийн хамт суух боломжтой
💰 Эхний удаагийн сургалт 50% хөнгөлөлттэй
🗣️ Бүлгийн ярилцлага, дадлага хосолсон хэлбэрээр явагдана.

✨ Эрүүл, аюулгүй жирэмслэлт болон шинэ амьдралтайгаа учрах мөчид итгэлтэй, бэлтгэлтэй байхын тулд манай сургалтад хамрагдаарай!

Сургалтад бүртгүүлэх бол 8000-3538 (Эх баригч Б.Болорчулуун) дугаарт хандана уу.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights