Xэрэв танд:
🔺 Дотор муухайрах
🔺 Бөөлжих
🔺 Гэдэс өвдөх
🔺 Гүйлгэх (хоногт 10-15 удаа хүртэл)
🔺 Халуурах (37,5°C-39°C)
🔺 Зүрхний цохилтын тоо нэмэгдэх зэрэг шинж тэмдэг илэрвэл хоолны хордлого байж болзошгүй.
Xэн өртөх эрсдэлтэй вэ?
- Бага насны хүүхэд
- Өндөр настан
- Дархлаа суларсан хүмүүс
Хэрхэн сэргийлэх вэ?
- Гарын ариун цэвэр сахих
- Хоол бэлтгэх орчныг цэвэр байлгах
- Түүхий ба болсон хүнсийг тусгаарлах
- Хоол хүнсийг гүйцэд болгох, зөв хадгалах
- Усыг буцалгаж хэрэглэх
- Хүнсний бүтээгдэхүүнийг баталгаатай газраас авахыг зөвлөж байна.