.

Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх ажиллагааны сургалт зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2025-06-26

Монгол, Франц улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт, дадлага энэ сарын 23, 24, 25-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Тус сургалтад Эрүүл мэндийн яам, улсын томоохон эмнэлгүүд болон бусад холбогдох албадын 120 гаруй мэргэжилтэн хамрагдсан бөгөөд нийт 3 өдрийн турш онол, дадлага хосолсон xөтөлбөрийн хүрээнд HEMS эрдэм шинжилгээний зөвлөлийн удирдлага дор зохион байгуулжээ.

Онцгой тусламж зохион байгуулах үед холбогдох байгууллагуудын уялдаа холбоог хялбаршуулах, эмнэлгийн зориулалтаар тоноглосон нисдэг тэргээр өвчтөн тээвэрлэх тусламж үйлчилгээ үзүүлэх, тээвэрлэх арга ажиллагаанд сургах зорилготой энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Францын элчин сайдын яам, Франц улсын Анагаах ухааны академийн сан, ОБЕГ-ын хамт олонд Интермед эмнэлгийн зүгээс гүн талархал илэрхийлье.


Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights