2025/05/20-нд ШУГТЭ & Интермед эмнэлгийн хамтарсан “Зүрх судасны эмгэгийн дүрс оношилгоо” сэдэвт кредит сургалт амжилттай зохион байгуулагдаж 89 эмч оролцлоо. Илтгэгчээр Интермед эмнэлгийн Эмчилгээ Эрхэлсэн Захирал Э.Ундрах-Эрдэнэ, Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Ш.Батнасан, Дүрс оношилгооны эмч Б.Баярбаатар, ШУГТЭ-ийн Дүрс оношилгооны тасгийн эрхлэгч Д.Дэлгэрцэцэг, Дүрс оношилгооны эмч Д.Дэлгэрцэцэг, техникч Т.Дуламсүрэн нар оролцсоноос гадна АНУ-ын Ютагийн Их Сургуулийн (University of Utah) Radiology & Imaging Sciences тэнхимийн профессор Жереми Бөрт хүрэлцэн ирлээ.
Мөн Интермед эмнэлгийн Дүрс оношилгооны эмч Б.Анужин Ютагийн Их Сургууль руу явах судалгааны фелловоор шалгарсан баярт мэдээг хүргэж байна. Эмчдээ цаашдынх нь ажил мэргэжлийн замналд өндөр амжилт, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе.