.

Өндгөвчийн олон уйланхайжих хам шинж
Нийтэлсэн огноо: 2025-05-26

Өндгөвчийн олон уйланхайжих хам шинж (Polycystic ovarian syndrome) нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 8-13%-д тохиолддог дааврын өөрчлөлт юм. Энэ хам шинж нь оношлогдоогүй байх нь түгээмэл байдаг. Ихэвчлэн өсвөр наснаас эхэлж, шинж тэмдэг даамжирч, сарын тэмдгийн мөчлөг алдагдал, өндгөн эс ялгарахгүй байх, эр бэлгийн дааврын илүүдэл, өндгөвчинд олон уйланхай харагдах байдлаар тодорхойлогдоно. Энэ нь үргүйдлийн тэргүүлэх шалтгааны нэг болдог. Шалтгаан тодорхойгүй ч гэр бүлийн түүхтэй эсвэл 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчтэй эмэгтэйчүүд тусах эрсдэл илүү байдаг.

Шинж тэмдэг

  • Сарын тэмдгийн мөчлөг алдагдах
  • Сарын тэмдэг удаан хугацаанд эсвэл огт ирэхгүй байх
  • Үргүйдэл
  • Эр бэлгийн даавар ихсэлт
  • Нүүр эсвэл биеийн хэт их үсжилт (эрэгтэй хэлбэрийн үсжилт)
  • Батгашилт
  • Эрэгтэй хэлбэрийн халзралт (дух орчмын)

Хэрхэн оношлох вэ?
Бусад шалтгааныг үгүйсгэсэн бол дараах 3 шинжээс дор хаяж 2 шинж тэмдэг илэрвэл оношийг баталгаажуулна.

  • Биеийн юмны мөчлөг алдагдал (Биыийн юм цөөн ирэх, хол зайтай ирэх, огт ирэхгүй байх)
  • Эр бэлгийн даавар ихсэлтийн шинжүүд (хэт үсжилт, батгашилт, халзралт болон биохимийн шинжилгээнд эр бэлгийн даавар ихсэх)
  • Эмэгтэйчүүдийн хэт авиан оношилгоонд өндгөвчинд олон уйланхай тодорхойлогдох

Бусад эмгэгээр өвдөх эрсдэл
Нас болон биеийн жингээс үл хамааран ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд дараах эмгэгээр өвдөх эрсдэл нэмэгдэх бөгөөд нарийн мэргэжлийн эмч үзэж эрсдэлийг үнэлнэ.

  • Зүрх судасны өвчнөөр өвдөх
  • Глюкозын тэсвэржилт алдагдах ба чихрийн шижин хэв шинж 2
  • Нойрны бөглөрөлт
  • Умайн хөндийн хорт хавдар
  • Сэтгэцийн эмгэг

Эмчилгээ
ӨОУХШ-тэй эмэгтэйчүүдэд жирэмслэх хүсэлтэй эсэхээс шалтгаалан эмчилгээний менежментийг сонгоно.
Энэхүү хам шинж нь архаг өвчин бөгөөд бүрэн эмчлэх боломжгүй боловч зарим шинж тэмдгийг амьдралын хэв маягийг өөрчлөх, эм уух, үр тогтоох эмчилгээ хийх замаар сайжруулж болно.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights