.

“Хөхний хорт хавдрын олон улсын хурал 2025” боллоо
Нийтэлсэн огноо: 2025-04-20

Жил бүр зохион байгуулагддаг хөхний хорт хавдрын олон улсын хурал энэ сарын 17-19-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо бож өнгөрлөө. Интермед эмнэлгийн Цээжний хөндийн мэс заслын тасгийн эмч нарын баг тус хуралд оролцож, хорт хавдрын эмчилгээ, судалгаа, шинэ технологи, эмчилгээний аргуудын талаар мэдээлэл солилцох, мэргэжилтнүүдийн хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Энэ удаагийн хуралд дэлхийн 16 орны эмч мэргэжилтнүүд чуулж, 195 илтгэгч, 63 хэсэгтэй өргөн хэмжээнд болж өнгөрлөө.

Түүнчлэн Солонгосын хөхний хавдрын нийгэмлэгийн удирдлагууд БНСУ-д суугаа Бүрэн эрхт элчин сайд болон монгол эмч нарын багийг хүлээн авч, цаашдын хамтын ажиллагаа, эмч нарын сургалт, хоёр улсын хоорондын эмнэлгүүдийн хамтын ажиллагааны талаар ярилцжээ. Уулзалтын үеэр хоёр талын эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, сургалтын хөтөлбөрүүдийг хамтран зохион байгуулах, судалгааны төслүүдийг хэрэгжүүлэх талаар санал солилцсон нь ирээдүйд хөхний хорт хавдрын эмчилгээнд шинэ боломжуудыг нээхэд чухал ач холбогдолтой. Энэ нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт олон улсын стандарт, шинэ технологи, эмчилгээний аргачлал нэвтрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights