Манай тасаг нь орчин үеийн эмнэлгүүдийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний практикт ашиглагдаж буй дэвшилтэт аппарат, тоног төхөөрөмжүүд, технологийг ашиглан хүндээр өвдсөн эмчлүүлэгчдэд эрчимт эмчилгээний хяналт, эмчилгээ, сувилгааг үзүүлэхийн зэрэгцээ төрөл бүрийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах өвдөлт намдаалтыг олон улсын стандарт, удирдамжийн дагуу, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган үзүүлж байна.
Тусламж үйлчилгээ
Насанд хүрэгч, хүүхдэд хийгдэх мэс засал эмчилгээний үеийн ерөнхий болон бүсчилсэн мэдээгүйжүүлэг, цочмог болон архаг өвдөлт намдаалт, ажилбарын үеийн тайвшруулалтыг эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг ханган, орчин үеийн хяналтын болон эмчилгээний зөвлөмж, нотолгоонд тулгуурлан үзүүлдэг.
Мэдээгүйжүүлгийн дараах аргуудыг өргөн ашиглаж байна.
Ерөнхий мэдээгүйжүүлэг:
Бүсчилсэн мэдээгүйжүүлэг:
- Нугасны хөндийн мэдээгүйжүүлэг
- Нугасны хатуу хальсны гаднах хөндийн мэдээгүйжүүлэг
- Мөчдийн мэдрэлийн хоригууд
- Их биеийн хоригуудыг хэт авиа болон мэдрэл сэдээгчийн хяналттайгаар хийж байна.
Өвдөлт намдаалт:
- Төрөлтийн өвдөлт намдаалт: нугасны хөндийн, нугасны хатуу хальсны гаднах хөндийн, хавсарсан
- Хагалгааны дараах өвдөлт намдаалт: мөчдийн болон их биеийн мэдрэлийн хоригууд
Ажилбарын тайвшруулалт:
- Хоол боловсруулах замын дурангийн оношилгоо, эмчилгээний үеийн тайвшруулалт
- Мэс ажилбарын үеийн тайвшруулалт
- Хүүхдийн болон насанд хүрэгчдийн MRI шинжилгээний үеийн тайвшруулалт
- Улаан хоолойгоор хийх зүрхний ЭХО шинжилгээний үеийн тайвшруулалт
Амь насанд аюултай, хүндээр өвдсөн эмчлүүлэгчдэд 24 цагийн турш амин эрхтний үйл ажиллагааг тасралтгүй хянаж, аюулгүй эмчилгээ, оношилгооны ажилбаруудыг халдвар хамгааллын өндөр түвшинд гүйцэтгэхийг зорилго болгон ажиллаж байна.
Дараах эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
- Төрөл бүрийн шалтгаантай шокууд, Олон эрхтний дутагдал бүхий амь тэнссэн байдал
- Амьсгалын үйл ажиллагааны цочмог алдагдал
- Бөөрний үйл ажиллагааны цочмог алдагдал
- Элэгний цочмог болон архаг дутагдал ээнэгшил алдах байдал, Ходоод гэдэсний замын цочмог цус алдалт
- Чихрийн шижин өвчний хүндрэлүүд
- Эх барих, эмэгтэйчүүдийн өвчний шалтгаант хүндрэлүүд
- Томоохон мэс заслын дараах хяналт эмчилгээ