Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Хүүхдийн баярыг тохиолдуулан үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийлээ.
Нийтэлсэн огноо: 2021-06-01

Интермед эмнэлэг нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн баярыг тохиолдуулан Интермед Сонгинохайрхан клиник салбартаа 5-р сарын 31-ны өдөр 08-17 цагийн хооронд үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгчдэдээ үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийж бэлэг барилаа.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн ЭХО үзлэг, Хүүхдийн эмчийн үзлэг оношилгоо, Дотрын ЭХО, Хоол боловсруулах эмчийн үзлэг зөвлөгөө, Зүрхний цахилгаан бичлэг, Шүдний эмчийн үзлэг зөвлөгөө гэх мэт эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нийт 80 гаруй үйлчлүүлэгч үнэ төлбөргүйгээр авсан байна.

Ташрамд дурдахад Интермед Сонгинохайрхан клиник нь Хүүхдийн болон эмэгтэйчүүдийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, жирэмсэн эмэгтэйчүүдийн үзлэг, хяналт, дотрын эмчийн үзлэг, оношилгоо, хоол боловсруулах эмчийн үзлэг, зөвлөгөө, өдрийн эмчилгээ болон вакцин, шинжилгээ зэрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээг иргэддээ үзүүлэн ажиллаж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+