Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Монголын Ходоодны Хавдрын Нийгэмлэг НҮТББ (MGCS) Солонгосын Ходоодны Хавдрын Холбоо (KGCA)-той хамтарсан ээлжит 4 дэх удаагийн хурал амжилттай зохион байгуулагдлаа
Нийтэлсэн огноо: 2023-07-03

2023 оны 06 дугаар сарын 30-нд хүн амын дунд “НАРИЙНТАХ ӨВЧИН” гэж нэрлэгддэг Ходоодны хорт хавдрын ОЛОН-ТАЛТ эмчилгээний талаарх 4 дэх удаагийн хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хуралд Олон Улсын Ходоодны Хорт Хавдрын Нийгэмлэгийн Нарийн бичгийн дарга, нэрт мэс засалч, профессор Хан-Кван Янг хүрэлцэн ирж “Хамтын ажиллагааны хүч: Ходоодны хорт хавдрын эсрэг Монгол Солонгос хэрхэн хамтран ажиллаж болох вэ?” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлэн өөрийн туршлагаасаа хуваалцлаа.

Монголын талаас ХСҮТ-ийн Мэс заслын клиникийн удирдагч, Монголын Ходоодны Хавдрын Нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор Я.Эрдэнэ-Очир, Интермед эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч, Монголын Ходоодны Хавдрын Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ц.Энх-Амгалан нар болон бусад эмч нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

“Ирээдүйг хамтран цогцлооё” уриан доор болж өнгөрсөн тус хурлын гол онцлог нь Монголын Гастро-энтерологийн Холбооны ээлжит DDW-2023 хуралтай хамт зохион байгуулсан явдал бөгөөд энэ нь манай улсын хоёр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч нарын холбоод хамтран зохион байгуулагчаар оролцсон анхны тохиолдол болсон юм.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+